Р.Энхзаяа: Би 18 настайгаасаа татвар төлөгч, ажил олгогч болсон
Манай байгууллага Соёл урлагын арга хэмжээнүүдэд сошиал маркетинг хийж, арын албанд гэрээгээр хамтарч ажилладаг урлагт хайртай залуусын нэгдэл. Яг одоогийн байдлаар 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цар тахлын хөл хорионы өмнө 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад соёл урлагийн үйл ажиллагаанууд цөөрсөн учраас ажиллах хүчээ багассан байгаа.



















