Д.Ганбат: Цалин, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэр газар шиг байна
“Залуучуудын хийсэн жагсаал маш зөв шаардлага тавьсан. Ардчилсан нам болон АН-ын бүлэг жагсаалын “Ажлаа хий” шаардлагатай санал нэг байна. Ажлаа хий. Зургаан жилийн хугацаанд үнэмлэхүй олонхоор эрх барилаа. Ахиад Ардчилсан намыг, ард түмнийг буруутгах зүйл байхгүй болсон. Хариуцлагыг Засгийн газар хэнтэй ч хуваалцалгүй үүрэх ёстой. Бүх эрх мэдэл боломж нь бий.


















