Б.Лхагвасүрэн: Инфляцийн хүнд дарамттай жил байх нь
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Олон улсын харилцааны хурцадмал байдлаас үүдэн дэлхий дахинд тодорхой байдал нэмэгдэж, газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөж, инфляци даамжирч, эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй тулгараад байна. Манай улсад ч энэ байдал нөлөөлж, шатахуун болон бусад импортын бүтээгдэхүүний дам нөлөөгөөр инфляци эрчимжиж, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг сааруулж байгаа”-г онцолж байна.


















