"E-Mongolia" систем 30 тэрбум төгрөгийн зардал хэмнэжээ
"e-Mongolia" систем өнөөдрийг хүртэлх хугацаанд 2 сая 150 мянган үйлчилгээг нийтэд үзүүлээд байна. Улмаар иргэдээс гарах зардал хамгийн багадаа 30 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Өөрөөр хэлбэл, цахимжилт гэдэг нь процессыг сайжруулж илүү зардал, хүнд сурталгүй чиглэл рүү явж байгаа шилдэг шинэ технологи мөн. Засгийн газрын 2020 оны тогтоолоор улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсийг шинэчлэн тогтоосон. Ингэхдээ цахим үйлчилгээ, лавлагааг үнэ төлбөргүй болгосон.



















