Дархлаажуулалтын II тунгийн хамрагдалт 72 хувьтай байна
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 50, II тунд 72, III тунд 409, IV тунд 486, нийт 1017 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 52.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.4 хувь байна.



















