Д.Амартүвшин: Сүүлийн үед бүх нийтийн сонсголыг халтуурдаж байна
Яагаад үг хэлэх эрх, эрх чөлөөг хамгаалж, харамлаад байгаа юм гэсэн асуулт бий. Хүний үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяналтандаа авч чадвал бусад бүх эрхийг боомилдог. Монгол Улсын Ардчилал цахим орчинд тогтож байна. Хаалтын гэрээ гэдэг зүйлээр хэвлэл мэдээллийг хяналтандаа авсан зүйл харагдаад байдаг. Хүний эрхийн асуудлыг хэдэн цаг эсвэл ганц өдөр яриад өнгөрдөг зүйл биш. УИХ-ын гишүүн Н.Учрал мэдэгдэхдээ жагсаал цуглааны журмын тухай хуулийн 10-р заалтыг л хасах тухай яриад байгаа. Гэтэл энэ хууль нь бүтнээрээ өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулах чадамжгүй, учир дутагдалтай. Жишээлбэл, жагсаал цуглаж байгаа иргэдийн шаарлагын хариуг эргээд мэдэгдэх зохицуулалт байхгүй. Жагсаж цуглаж байгаа иргэдийн эрхийг хамгаалах зохицуулалт байхгүй. Маш олон сул тал тус хуулинд байна.
















