Жолоочийн даатгалын тухай хуулийн талаар хэлэлцэнэ
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Ажлын хэсгээс гаргасан Зээлийн батлан даалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт буюу 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг “Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлогод нийцүүлэн Засгийн газраас баталсан хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэн, хуулийн этгээдийн урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих нь зүйтэй гэж үзэв. Үүний зэрэгцээ Ажлын хэсгээс Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн 20 гаруй хуулийн төсөл бүрд “Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн зүйл нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Вакцины нэгдүгээр тунд 69.3 хувь, хоёрдугаар тунд 65.8 хувь нь хамрагджээ. Гуравдугаар тунд 416 мянган хүн хамрагдсан байна. Тиймээс нэг зүйлийг уриалмаар байна. Бидэнд 2.8 сая вакцины нөөц байгаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 41 баг, суурин 39 цэгт 89 багийн 340 эмч, ажилтан ажиллаж, 4918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнгөрсөн сарын дундуур Хятадын хойд нутгуудаар коронавирусийн халдвар дахин дэгдэж, удаан хугацаанд дотооддоо халдвар илрүүлээгүй байсан Хятадын эрх баригчид шинэ дэгдэлтийг тогтоон барих үүднээс хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм.
Өнөөдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Лхагва гарагийн үдэш Эрхүүг чиглэн нисэж явсан Беларусийн "Гродно" агаарын тээврийн компанийн Ан-12 ачаа тээврийн онгоц радараас алга болсон талаарх мэдээлэл гарч байв
“Жолооч” гэдгийг хуульд өргөн утгаар томьёолсон. Тухайн авто машиныг жолоодож буй хүн бүр даатгал хийлгэхийг шаарддаг учраас жолооч нараас давхардуулан даатгалын хураамж, төлбөр авдаг болохыг мөн дурдсан. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийг жолоодож буй хүн бүр даатгалтай хэмээн тооцогдохыг хүсвэл даатгалын суурь хураамжийг 1.5 дахин нэмэгдүүлсэн байдлаар тооцож буй нь зохисгүй хэмээн үзжээ.
Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа
Панамд "Squid Game" олон ангит киноны сэдвээр зохион байгуулсан үдэшлэг эмгэнэлт явдлаар дуусчээ.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан форум зохион байгуулж байгаа 2 талд талархал илэрхийлье.
ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч ажил дээрээ нас баржээ. Тодруулбал, Х нь 11 сарын 02-03-нд шилжих шөнө энгийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ээлжийн эмчээр жижүүрлэн ажиллаж байсан аж. Харамсалтай нь их эмч Х нь 2021 оны 11 дүгээр сарын 03 өдрийн өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4м, өндөр нь 5,7м, жин нь 309 тн.
Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өс хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна.
Афганистаны Кабул хотод 11 дүгээр сарын хоёрны өдөр халдлага гарчээ. Регнум агентлагийн мэдээлснээр, бүлэг этгээдүүд хотын эмнэлэг рүү дайрч, энэ үеэр амиа золиослогч халдлага үйлдсэн байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд гарч байгаа тээврийн асуудлыг шийдвэрлэх, үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок үүсэж байна. Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн гарц боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох нөхцөлийг энэ долоо хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг шийдвэрлэхээр боллоо.
Хавдар өвчин туссан, одоо гагцхүү тэргэнцэрээр л явах боломжтой болсон Исайя Эндрюс шүүхийн шийдвэр гарсны дараа "сэтгэл хөнгөрчихлөө" хэмээн өгүүлсэн гэнэ.
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэг онцлог зохицуулалт нь шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг хийж байгаа үйлдлийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшууллын дээд доод хязгаар нь 100-1.5 тэрбум төгрөг хүртэл байна. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд тус тус өөрчлөлт орно
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица “Алтан гадас” одонгоор шагнуулсан явдалд Эрүүл мэндийн яамны удирдлагын зүгээс баяр хүргэж, түүнийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол Улсын төрийн одонгоор шагнуулсан явдалд Др. Сергей Диордицад баяр хүргэж, түүний манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ялангуяа монгол хүний эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэхийн төлөө идэвхи зүтгэлтэй ажиллаж байгааг тэмдэглэж, түүний цаашдын ажилд өндөр амжилт, сайн сайхныг хүсэв.
Пфайзер вакциныг 2020 оны дөрөвдүгээр сараас эмнэлзүйн туршилтад оруулж, 2020 оны намар эхний хоёр шат дуусч, 2020 оны 11 дүгээр сард гурав дахь шатны туршилт эхлэн өнөө хэр үргэлжилж байгаа юм.