КОВИД-19: Шинээр 1040 тохиолдол батлагдаж, 2 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1040 тохиолдол батлагдсан байна. Үүний 697 нь Улаанбаатарт, 298 нь орон нутагт, 45 нь зөөвөрлөгдөн бүртгэгдлээ. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт 2 бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 3547 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 21 хүний биеийн байдал нэн хүнд байна.



















