“Ковид-19 “халдварт цар тахал бол шинэ төрлийн өвчин. Эргэн санахад, хэдхэн жилийн өмнө улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсан. Бид хоёр тун вакцин хийгээд улаан бурхан өвчний насан туршийн дархлаа тогтдог гэж итгэж байсан. Гэвч дэгдсэн. Тиймээс насан хүрэгчид, залуучуудын дунд нэмэлт тунгийн вакцин тарьсан. Жил бүр тарваган тахлын вакциныг хүмүүс тариулдаг даа. Вирус бүрийн онцлог өөр. Тиймээс “Ковид-19” халдварт цар тахлын тухайд ч нэмэлт тун хийж байж баттай хамгаална гэсэн үг. Судалгааны байгууллагын дүгнэлтэд ч вакцинд хамрагдсан хүмүүс өвдөх нь бага, өвдлөө ч эрсдэлгүй гэсэн байгаа. Засгийн газраас вакцины нөөцийг хангалттай бэлдсэн.