КОВИД-19: Шинээр 2650 тохиолдол батлагдаж, 19 хүн нас барлаа
Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2650 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 1138 нь Улаанбаатарт, 1512 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 41-80 насны 19 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1204 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.


















