УИХ: Ерөнхийлөгч цаг үеийн асуудлаар хаалттай мэдээлэл хийнэ
Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагаас нээлтээ хийнэ.
Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагаас нээлтээ хийнэ.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.
Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь билээ.
Өнөөдөр дэлхийн Ахмадын баярын өдөр. НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан. Үүний дагуу манай улс 1992 оны энэ өдрөөс "Ахмадын баяр"-ыг тэмдэглэсээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 182 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, 01-02-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр, 10 сарын 02-ний өдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 25.
Өнөөдөр намрын чуулганы нээлттэй зэрэгцээд сөрөг хүчин АН Сүхбаатарын талбайд "Одоо боллоо..." цуглаан зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 28, 18 дугаар тойрогт нөхөн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа. Ийнхүү намрын их улстөр ширүүхэн эхлэх төлөвтэй байна
Түүнчлэн тээврийн ухаалаг систем буюу замын гэрлэн дохионы удирдлага, ашиглалтын компьютержсон систем ба түүний тоног төхөөрөмжийг багтаасан замын хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн системийг шинэчлэх, авто зогсоолын удирдлагын ухаалаг системүүдийг бий болгохоор тусгасан байдаг. Энэхүү төслийн ТЭЗҮ, судалгааг ирэх 2022 онд хийж, бүтээн байгуулалт 2023 оноос эхлэх юм. Төслийг хэрэгжүүлэхийг НИТХ дэмжихээ илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан байгуулсан. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр (2021.09.30) "Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийг боловсруулан Сангийн сайд Б.Жавлан Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хүүхэд залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжин, ирээдүйн сайн сайхны төлөө байгуулж буй эдгээр талбайн удаахыг Дархан-Уул аймгийн 10-р багт, “Оюуны ирээдүй” цогцолборын дэргэд нээн, аймгийн удирдлагад өчигдөр хүлээлгэн өглөө. Мөн Багахангай, Багануур дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр, Дорноговь зэрэг нийт 9 газарт бүтээн байгуулалтын ажил өндөрлөж, талбайг аймгуудын ЗДТГ-т хүлээлгэн өгөөд буй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонссон.
Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго-дээд түвшний чуулга уулзалт”-ыг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган 2015 онд зохион байгуулагдаж, тус чуулганаар Мянганы хөгжлийн зорилтуудын залгамж халаа болох “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр тунхаглан баталсан.
АН-аас "Одоо боллоо..." цуглааныг 10 дугаар сарын нэгэнд хийхээ мэдэгдсэн. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж Сүхбаатарын талбайд мэдээлэл хийлээ.
Сүүлийн нэг сард халдварын тохиолдол нийслэлд нэмэгдсэн, дархлаажуулалт буурсан. 24 цагийн эмийн сангийн нөөцийг хангаж ажиллаж байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 411 байранд 26,795 иргэн байна. Үүнээс нийслэлд 9 тусгаарлах байранд 98, эмнэлгийн 46 байршилд 6,413 иргэн, орон нутагт 356 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 20284 иргэн байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.