Одоо л Эртэч Монгол болох цаг, Ерөнхий сайд аа
Сая гаруй хүн амтай метрополис хотын тоонд орсон Улаанбаатар ийм унтамхай, уйтгартай баймааргүй байна. Амьдрал өглөө эртээс үдшийн харанхуй болтол буцалдаг завгүй хот болмоор байна. Дээр нь Улаанбаатар залуусын хот. Хотын нийт хүн амын 40 хувийг залуус эзэлдэг.


















