Вакцинжуулалтаараа хөгжиж буй орнуудаас Монгол Улс тэргүүлж байна
Файзер вакцинаар нийт иргэдийнхээ дийлэнх хувийг дархлаажуулсан Израиль улс дархлаа тогтох үр дүн нь өндөр байна гэж мэдээлсэн. Мөн АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдэгдснээр тавдугаар сарын 17-ны өдрийн байдлаар 123 сая хүн вакцин хийлгэснээс 1949 хүн буюу 0,001 хувь орчим нь дахин халдвар авчээ. Үүнийг эрдэмтэд вакцин үр дүнгээ үзүүлсэн тул иргэд санаа зовох шаардлагагүй гэж мэдээлсэн.


















