Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд МЗХ-той хамтарч ажиллана
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа. Нийслэлийн залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, есөн дүүргийн Залуучуудын хөгжлийн төв болон МЗХ-ны салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд энэ нь чухал ач холбогдолтой юм.


















