Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсов
Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2021.04.07) 14 цаг 08 минутад гишүүдийн зуун хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны даргаар шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд даргалан хуралдуулав. Дэд хорооны хуралдаанд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.


















