С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргаж өгөхийг хүслээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар төр, нийгмийн нэрт зүтгэлсэн, УИХ, Засгийн газрын гишүүн С.Зоригийн амь насаа алдсан хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн албан бичгийг хүлээлгэн өглөө.


















