Дэлхийн Банкнаас нэг сая ам.долларын буцалтгүй тусламжийн хувийн хамгаалах хэрэгслийг гардууллаа
Дэлхийн Банкны Цар тахлын онцгой байдлын сангийн 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр худалдан авсан хувийн хамгаалах хэрэгслийн багцыг өнөөдөр ЭМЯ-нд гардуулан өглөө. Тус хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн тэргүүн эгнээнд цар тахалтай нүүр тулж буй эмч, эмнэлгийн ажилчдыг эрсдэлээс хамгаалахад зориулан ашиглах юм.


















