Өнгөрсөн зуунаас үлдсэн амь бөхтэй төөрөгдөл буюу АУТИЗМ вакцинаас болдог уу?
Коронавирусээс сэргийлэх вакцин орж ирэх сургаар олон нийт "тарилга хийлгэнэ, хийлгэхгүй" гэж талцах зуур олон жил дэлхий даяар амь бөхтэй оршсоор ирсэн вакцины тухай төөрөгдөл дахин хүчээ авав. Энэ бол "вакцинаас үүдэж аутизм үүсдэг" гэх үнэмшил.



















