Путин: Бид сармагчин шиг бусдыг дуурайх ёстой юу?
Тэрбээр вакцин тариулахдаа бусад улс орны тэргүүнүүд шиг камерын өмнө суугаагүй, түүнчлэн ямар вакцин тариулснаа ч зарлаагүй юм.
Тэрбээр вакцин тариулахдаа бусад улс орны тэргүүнүүд шиг камерын өмнө суугаагүй, түүнчлэн ямар вакцин тариулснаа ч зарлаагүй юм.
Иргэд болон ачаа тээвээрлэгчдийн зорилго, ачаа тээвэр, автотээврийн хэрэгслийн гэрилчгээний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар байна. Буяны ажилтай иргэд мөн тухайн нас барсан хүний лавлагаа, төрөл садныг батлах баримт бичиг байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 80 орчим байгууллагын төлөөлөлтэй цахимаар уулзаж, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг сонслоо. Мөн холбогдох албаны хүмүүсийн хамт хариулт өгөхийн зэрэгцээ цаашид үйл ажиллагаандаа тэдгээр асуудлыг тусгаж ажиллахаа илэрхийлсэн.
АН-ын даргыг сонгох цахим сонгуулийн санал хураалт өнөөдөр 10.00-22.00 цагийн хооронд явагдаж байна.
-Вакцин хийхийн өмнөх туйлын эсрэг заалт гэж бий. Тухайн хүнд вакцины найрлагад орсон бодис харшилдаг бол вакцин хийхгүй. Дархлаажуулалтын цэг бүрд эмч ажиллаж, иргэдээс асуумж авч, вакцин хийх эсэхээ шийдэж байна.
Өнгөрсөн хоногт Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар цасаар шуурсан. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар шороогоор шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Гуравдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод 40 цэгээр 93 багийн 650 эмч, ажилтан ажиллаж, 6257 иргэнийг дархлаажуулсан. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 267300 гаруй хүнийг вакцинжуулжээ. Мөн Өмнөговь, Төв, Орхон аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай байгууллагуудын ажилчдыг дархлаажуулж ажиллаа.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Бэрх багийн “Ар бүрэг нагал” гэдэг газар малчин Г-ийн малын хашаа шатжээ. Иргэн Г-ийн 16х8 метрийн хэмжээтэй малын хашаа өчигдөр 11:00 цагт шатсаны улмаас 26 бог мал өртөж хорогдсон байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 13057 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 321 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 7014 боллоо.
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган байнгын хорооны хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлыг баталжээ.
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 15.
Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 м/с, түр зуур 28-30 м/с, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 м/с, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан.
БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн Синовак /Vero Cell/ 1000 хүн тун вакциныг эхний ээлжид халдварын голомтод ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдад хийж байна.
Манай суманд өчигдөр хүчтэй шороон шуурга боллоо. Шуурганы улмаас төслөөр барьсан жорлон нурсан. Уг жорлон 2020 онд баригдаж, ашиглалтад орсон. Би 2020 оны 12 дугаар сард ажлаа хүлээж авсан. Уг эко, ариун цэврийн байгууламж төсвийн 23,9 сая төгрөгөөр баригдсан гэсэн мэдээлэл байгаа. Ажлаа аваад удаагүй байгаа болохоор ариун цэврийн байгууламжийн талаар сайн судлаагүй байна.
Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин шударга ёс, тэгш эрхэт нийгэм бүтээн байгуулахаар тэмцэн коммунист намын цэргийн жигүүр болж 1964 онд байгуулагдсан байна. Бүлэглэлийн эгнээд 20 мянга орчим дайчин багтдаг байжээ.
Манай улсын хувь коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо зургаа боллоо.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.
Харин дараагийн алхам бол эвлэрэл. Дээр олонтаа дурдсанчлан, ардчилсан намын гол давуу тал, эрдэнэс бол эвлэсэн үед нь бол хэзээ ч дэмжихэд бэлэн, эвдэрсэн үед нь МАН руу үл ялиг хэлбийчихдэг ардчиллын мэдрэмжтэй сонгогчид юм.
Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 28-ны 06:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан/эрүүл мэнд, буяны ажил/-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр/хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай/-ийн тээвэрлэгчдийг тухайн зорьж буй аймгийн Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн нэвтрүүлэхээр боллоо. Зайлшгүй шалтгаанаар зорчиж байгаа тэдгээр иргэдийг тухайн орон нутгийн Онцгой комиссын шийдвэрээр 5-7 хоног заавал тусгаарлахыг аймаг орон нутгийн засаг дарга нарт үүрэг болгов. Орон нутаг руу чиглэсэн бусад хөдөлгөөнийг бүрэн хориглолоо.