ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалалыг зохицуулж, хүний нөөцийг нэмэгдүүлнэ
ЭМЯ-аас ХӨСҮТ-ийн ачааллыг зохицуулах шуурхай цахим хурлыг хийлээ. Ойрын өдрүүдэд зохион байгуулсан ковид-19 халдварын өргөжүүлсэн тандалт судалгаатай холбоотой ХӨСҮТ-ийн лабораторийн ачаалал эрс ихэссэж байгаа. Шуурхай цахим хуралд Эрүүл мэндиийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ы газрын дарга П.Эрхэмбулган, ЭМС-ын зөвлөх О.Чимэдсүрэн, ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, дэд захирал Д.Наранзул, лабораторийн баг болон бусад албаныхан оролцлоо.

















