Токио руу маргааш тусгай үүргийн онгоц хөөрнө
Улсын онцгой комиссоос энэ сард гурван удаагийн тусгай үүргийн нислэг хийх шийдвэрийг гаргасан. Энэ нислэгээр өнгөрөгч арваннэгдүгээр сард цуцлагдсан нислэгүүдэд нэрс нь баталгаажсан иргэдийг хамруулах юм.
















