Нийслэлд 53, орон нутагт 33 согтуу жолоочийг илрүүлэв
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.12.19,20-ны өдрүүдэд нийт 398 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 318 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтжээ.

















