Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 1352 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1350 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 30 настай, эрэгтэй, 20 настай, эмэгтэй байна.


















