А.Амбасэлмаа: Коронавирусийн халдвартай хоёр хүний биеийн байдал маш хүнд байна
Улсын хэмжээнд голомтлон гарч буй дотоодын халдвар 318 болсон. Мөн энэ сарын 27-нд ачаа тээврийн автомашины жолоочдоор зөөвөрлөгдөн орж ирсэн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал ачаа тээврийн Монгол Улсын хоёр, ОХУ-ын нэг, Беларус улсын иргэнээс халдвар илэрсэн.

















