Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврээр 24293 хүн зорчжээ
Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй. Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ.


















