Цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан НОК-ын дэргэдэх Түр зөвлөлийг хуралдуулж, мэргэжлийн байгууллагуудаас санал авч үе шаттай нээгдэх цахим тоглоомын газруудад тавигдах шалгуур шаардлагуудыг тодорхой гаргахыг хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгалаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 06 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар захирамжид өөрчлөлт оруулах үүргийг НЗДТГ-ын дарга Ц.Уртнасанд үүрэг болгов. Үе шаттай нээгдсэн аж ахуйн нэгжүүдэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангахыг шаардсан бичиг илгээж, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд мөн даалгалаа.


















