А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
"ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 625 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 624 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд 45 настай эрэгтэй. ОХУ-ын иргэн байна.


















