Сэрэмжлүүлэг: Нуурын эрэгт тоглож байсан хоёр хүүхэд живж амиа алджээ
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид ар гэрийнхний хамт “Боргиотын нуур”-нд эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж 08.26-ны өдрийн 11:20 цагт Б /11 настай, эрэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/-ийн цогцсыг нуурын хойд эргээс 30 метр зайд 1.5 метр гүнээс олж гарган тус аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.














