“CU”-д эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчил илэрчээ
Энэ худалдааны газар шалгалтын үеэр “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрчээ
Энэ худалдааны газар шалгалтын үеэр “хотдог” нэрийн хоол үйлдвэрлэж, худалдаалах үйл ажиллагаа явуулахдаа эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрчээ
Гамшиг судлалын хүрээлэнгийн Инновацийн төвийн дарга, хошууч П.Чимэдцэрэн “Химийн хорт бодисын эрсдэл” шинэхэн номоо уншигчдын хүртээл болгоход бэлэн болжээ. Тэрбээр химич мэргэжилтэй, “Химийн хорт бодисоос үүсэх эрсдэл, түүнийг бууруулах арга зам” сэдвээр Аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэхүү номоо Гамшиг судлалын хүрээлэнгийн 15 жилийн ойд зориулан бүтээсэн байна.
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх даваа гаригт эхэлнэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх гол асуудал нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр юм. Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар хөтөлбөрийг багцалж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаар тоймлон хүргэе.
Бүгд Найрамдах Тува Улсын хоёр аймагт тахлын өдөөгч ихээр тархсан нь илэрсэн тул нутгийн хүн амыг вакцинжуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байгаа гэнэ.
Наймдугаар сарын 14-ний өдөр Европын холбооны орнуудын зөвлөлийн хурал болж, Европын холбооны гадаад хэргийн сайд нар Беларустай холбоотой шийдвэр гаргана гэдгийг Шубель онцолсон байна.
Tцэг эхчүүд хүүхдээ танхимын сургалтад суулгах нь эрсдэлтэй гэж үзвэл сургуулийн захиргаа болон ангийн багштай нь зөвшилцөөд тухайн хичээлээ цахим хэлбэрээр судалж болно. Зайнаас сурснаа бататгаад, дүнгээ тавиулаад, тооцуулаад явах боломжийг олгоно.
Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.
2017 оноос нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт “Хавхгүй нийслэл 2017” аяныг хэрэгжүүлсний үр дүнд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авч устгалд оруулсан байдаг
Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Филиппинд энэ оны 10 дугаар сард Оросын коронавирусийн вакцины клиникийн туршилтын гурав дахь шатыг хэрэгжүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Харри Роке мэдээлснийг Известия дамжуулжээ.
Монгол, Японы Стратегийн түншлэлийг улам бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө санаа нэгдэж байлаа.
Сүүлийн үеийн мэдээллээр, цар тахал эхэлснээс хойш Орост коронавирусийн батлагдсан тохиолдол 902 701 бүртгэгдсэн. Үүнээс 710 298 хүн эдгэрч, 15 620 хүн нас баржээ.
БНХАУ-д төвтэй Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ. Эдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтад УБЗАА-ын Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун болон тохижилт үйлчилгээний компанийн төлөөллүүд оролцлоо.
АНУ-ын олон дунд сургууль коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авсан нөхцөлд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн сургалтын үйл ажиллагаагаа нээж болно гэж Дональд Трамп долдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж байв.
Улаанбаатар хот орчмын бүсүүдийн газар зүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуучлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуучлалыг дэмжих, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын хариуцлагатай байгальд ээлтэй, эрсдэлгүй аялах боловсролыг дээшлүүлэх, техник, технологи, шинжлэх ухааны дэвшлийг шингээсэн, цахим аялал жуучлалыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян”-ыг 2020 оны наймдугаар сарын 08-наас нэг сарын хугацаатай зохион байгуулж буй.
Одоогийн байдлаар Венесуэлд шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо 27 938-д хүрч, 238 хүн вирусийн улмаас нас барсан байна.
"ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 487 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 483 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин дөрвөн хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Эдгээр иргэд нь энэ сарын 11-нд Прага-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 73, 20 настай эмэгтэй хүн байна. Алтанбулагийн боомтоор орж ирээд Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 65 настай эмэгтэй байна.
Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн эмнэлэг нурсан, үлдсэн эмнэлгүүдэд вирусийн халдвартай болон бусад төрлийн өвчинтэй хүмүүс ихтэй байх үед золгүй явдал гарч, гэмтэж бэртсэн хүмүүсээр хотын эмнэлгүүд дүүрч, ачааллаа дийлэлгүй, эмч мэргэжилтнүүд ч хүрэлцээгүй байгааг Ливаны хэвлэлүүд дамжуулж байна.