Үхрийн мах килограмм нь 15000-17 600 төгрөгийн ханштай байна
Наадмын өмнө мах, хүнсний ногооны үнэ нэмэгдсэн. Харин өнөөдөр зах, худалдааны төвүүдэд мах, хүнсний ногооны үнэ харилцан адилгүй ханштай байна. Тухайлбал, Баянзүрх захад наадмын өмнө нэг килограмм хонины мах 12 000 төгрөг байсан бол өнөөдөр нэг килограммыг нь 9500 төгрөгөөр худалдаалж, 2500 төгрөгөөр буурчээ. Мөн нэг килограмм үхрийн мах 15,000 төгрөгнөөс 13,500 төгрөг болон буурсан байна. Харин адууны мах нэг килограмм нь 8500 төгрөгөөр худалдаалж байна.

















