“Улаанбаатарын Мазаалайнууд” 1:0-ээр хожлоо
Энэ тойрогт лигийн тэргүүлэгч дөрвөн баг хоорондоо таарч, “СП Фалконс”-“Хангарьд”-ын тоглолт эвийн гэрээгээр (1:1, гоолыг М.Төгөлдөр, Ц.Мөнх-Эрдэнэ) дууслаа. Харин “Улаанбаатар” баг “Хаан хүнс-Эрчим”-тэй эн тэнцүүхэн тоглосон боловч 1:2-оор хожигдлоо. Гоолыг “Улаанбаатар”-ын С.Өсөхбаяр, “Хаан хүнс-Эрчим”-ээс Г.Батбилгүүн, Ц.Төмөр-Очир нар оруулжээ.



















