200 гаруй ламхайг авчрах тусгай үүргийн онгоц нислээ
Нийт 251, лам багш 6, энгийн иргэн 6, Лаос Улсаас 10 иргэнийг авчирна.
Нийт 251, лам багш 6, энгийн иргэн 6, Лаос Улсаас 10 иргэнийг авчирна.
2019 оны зургадугаар сарын есний 2020 оны тавдугаар сарын 31-ний хооронд олон нийтийн эмх замбараагүй байдалтай холбоотойгоор Хонконгт 8986 хүн баривчлагдсан талаар цагдаагийнхан мэдээлжээ.
2020.06.11-ний өдрийн 16 цаг 30 минутын орчимд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум нутаг дэвсгэрт шороон замд Toyota Aqua маркийн Э жолоочтой автомашин ургаа мод мөргөж, жолооч 61 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Найзууд гэнэтхэн Тэрэлж аваад давхичихвал тун зохимжтой хувцаслачихсан юм уу гэж бодов. Баасан гарагийн мэндийг бүгдэнд нь хүргэе. Ээлжит автобусны тэмдэглэл эхэлж байна.
БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Оросын өдөр тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд баярын цахилгаан утас илгээсэн талаар Хойд Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ.
Дэлхийн 46 улсаас 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч Гадаад хэргийн яам, тусгаар улсуудад суугаа Монголын Элчин сайдын яам, Консулын газруудын үйл ажиллагаа хангалтгүй, УОК-ийн шийдвэр хэт удаан, нугалаа ихтэй байгаад бухимдацгааж байна. Монголоос ирэх нислэгийг нүдээ ширгэтэл харж, өдөр өдрөөр дордож буй нөхцөл байдлаас хэрхэн гарах аргаа бараад байгаа иргэдийнхээ өмнөөс дуугарахгүй өнгөрч боломгүй. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн Польш улсад суралцдаг оюутан амиа хорлосон талаар яригдаж эхэллээ.
"Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний анхдугаар чуулган” цахимаар болж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон ЮНИСЕФ-ийн мэдэгдсэнээр, 2000 оноос хойш дэлхий даяар хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн тоо 94 саяар буурсан ч коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хямрал хүүхдүүдийг дахин хөдөлмөр эрхлэхээс аргагүйд хүргэх гэнэ.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.
Дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл гаргадаг Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо хоёр саяыг хэдийнэ давжээ. Хойд хөршид COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо 500 мянга давснаар АНУ, Бразилийн араас дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.
Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, 2030 он гэхэд ТХЗ-ыг хангахын тулд дунд хугацааны бодлогын барим бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсаныг танилцуулав.
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 дэд хөтөлбөрийг батлуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа билээ. “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Өмнөговь Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-аас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн эхний ээлжинд 25 айлыг шалгаруулж орон сууцжуулах ажлыг амжилттай зохион байгуулаад байна.
13.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд байгуулсан Монгол-Энэтхэгийн найрамдлын төглийн нээлт болно.
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.
"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн үйл ажиллагааг 2020 оны 06 сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд танилцуулах ажил зохион байгуулагдаж байна.
Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.11/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллагдагч Ж.Эрдэнэбат оролцоогүй тул түүнд дараагийн хурал хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.
Улсын Онцгой Комисс 2020 оны 23 дугаар хурлаа хийлээ. КОВИД 19-ийн нөхцөл байдлын мэдээ, гадаад улс орнуудаас иргэдээ татан авахтай холбоотой ХӨСҮТ-ийн бэлтгэл байдал, Хилийн боомтуудын үйл ажиллагааны явц, Засгийн газраас АНУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зохион багйуулалт, Эх орондоо ирэх хүсэлт гаргасан гадаад улс онуудад байгаа иргэдийн мэдээлэл, Коронавируст халдварын цар тахалтай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдыг түрээсийн орон сууцад хамруулах тухай гэсэн таван үндсэн асуудлын талаар мэдээлэл сонсож, хэлэлцэн шийдвэр гаргав.