Улсын онцгой комисс хуралдаж байна
Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, гадаадаас иргэдээ татахад авахад бэлтгэл ажлын талаар, хилийн боомтуудын нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, гадаадаас иргэдээ татахад авахад бэлтгэл ажлын талаар, хилийн боомтуудын нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Английн “Тоттенхэм”-ийн солонгос довтлогч Сон Хён Мин хөл хорионы хугацааг үр бүтээлтэй ашиглан цэргийн албаа амжилттай хаасан байна. БНСУ-д эр хүн бүр 21 сар цэргийн алба хаах ёстой бөгөөд Сон өнгөрөгч сард гурван долоо хоног цэргийн хуаранд амьдарчээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Агентлагийн мэдээлснээр, БНСУ-тай хамтран ажиллахаа сэргээхийг БНАСАУ-д хандан уриалсан АНУ-ын Төрийн департаментын мэдэгдлийг Пхеньян шүүмжилсэн байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан.
БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотын 2-р амаржих газарт Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлийн хамтаар чехийн нэр хүндтэй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч TSE компаний 4 ширхэг шинэ нярайн шарлалтын фото эмчилгээний ламп хүлээлгэн өгөх юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрлөө.
Жишээ авахад 15-20 жилийн хугацаатай ипотекийн зээл авсан зээлдэгч сар бүр 100 мянган төгрөгийг хувиарт мөнгөнөөсөө гадна өгөөд байвал 3-4 жилийн өмнө зээл нь дуусах боломжтой.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн дэслэгч Ц.Баасандорж захирагчтай хоёрдугаар салааны алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан “Аврагч нохой”-ны сургалт, дадлага явуулах сургалтын талбайг тохижууллаа.
АНУ-ын киностудиуд шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас зогсоосон үйл ажиллагаагаа энэ сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээх боломжтой болжээ.
Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй "Гарцаараа гарцгаая" арга хэмжээний хүрээнд Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах явган зорчигчийн гарцны орчимд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Бразилийн алслагдсан нутгуудаас коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг нисдэг тэргээр зөөж байгаа бол Италид COVID-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн эрх баригчдынхаа эсрэг шүүхэд нэхэмжлэл гарган, Латин Америкт цар тахлын нөхцөл байдал улам бүр муудаж байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.
Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцдэг хэд хэдэн байгууллага дээрх хандивыг захиран зарцуулна. Жорж Флойд хэмээх хар арьст эрийг цагдаа нар саатуулах үедээ золгүйгээр амь насыг нь хохироосон үйл явдал АНУ-ыг доргиож буй билээ.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, говь талын нутгаар салхи, шороон шуургатай байна.
Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн цагаагчин могой сарын Билгийн тооллын 21.
Урьдчилсан байдлаар дээврийн засварын ажил хийж байсан ажилчдаас нэг нь хар цаас халааж байх явцад дээврийн завсар дахь хөөсөнд гал өгч хөөс шатсанаар галын дэгдэлт ихэссэн гэсэн мэдүүлэг өгч байна. Эцсийн дүгнэлт гараагүй, , шалгалтын ажил үргэлжилж байна.
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Өнөөдөр “Hytera Communications Corporation Limited” компани 8000 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.