Зургадугаар сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж байна.



















