Ардчилсан нам “Монгол Брэнд” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Энэ үеэр Ардчилсан намын ЕНБД Ц.Баатархүү “Ардчилсан нам үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж буй ААН-үүдийг эдийн засаг, татварын бодлогоор дэмжих байр суурийг баримталж байгаа. Тиймээс Ардчилсан нам эх орондоо үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зорилготой “Монгол брэнд”-тэй хамтарч ажиллахаар болж байна. Бид Монголдоо үйлдвэрлэж чадвал эдийн засаг тэлнэ. Тэр өсөлтийг бид зөв бодлогоор өрх бүрт үр шимийг нь хүртээх болно. Ер нь Ардчилсан нам баялаг бүтээгчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, томоохон аж ахуйн нэгжүүдийг бид эдийн засгийн эрх зүйн зөв бодлогоор хамгаалах болно” гэв.


















