COVID-19: Хятадын төлөөлөгчид Италийн арга хэмжээг хангалтгүй гэж үзжээ
Титэм вирустэй өвчтөн эрт илэрсэн ч Италийн эмч нар "улирлын томуу" гэсэн онош тавьж, хугацаа алдсан байж болзошгүй хэмээн шинжээчид таамаглажээ.
Титэм вирустэй өвчтөн эрт илэрсэн ч Италийн эмч нар "улирлын томуу" гэсэн онош тавьж, хугацаа алдсан байж болзошгүй хэмээн шинжээчид таамаглажээ.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.23/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.
Монголын Үндэсний музей нь сан хөмрөгтөө хадгалагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт үзмэрээ дээжлэн цувралаар хүргэж буй. Уг цувралын өнөөдрийн дугаарт Монголын эзэнт гүрний үеийн үнэт ховор дурсгалын нэг Шонх таван толгойн хүн чулуун хөшөөг толилуулж байна.
Дэлхий өнөөдөр өчигдрөөс илүү хурдтай байхыг, технологи мэддэг байхыг, хиймэл оюун ухаантай харьцаж чаддаг байхыг, илүү ухаалаг байхыг биднээс шаардаж байна. Хиймэл оюун ухаан, дижиталчлалын хөгжил бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг та бидний цагийг хэмнэж, ажлыг хөнгөвчилж байгаагаар хялбархан хэмжих боломжтой. Ингэж хэлэхээр төлбөр тооцоотой ойр ажилладаг миний хувьд интернэт банк юун түрүүнд санаанд орж байна.
Хүнд хэцүү бүхэн цаг зуурынх байдаг. Өнгөрсөн намар шинэ түлшиндээ дасч өгөхгүй “Өнөө жил өвөлждөг л байгаа” хэмээн толгой сэгсэрч суусан нийслэлчүүд өнөөдөр урин хавартай золголоо. Өөр нэг хаврын энэ өдөр “Тэр жил нэг их муухай вирус гараад” хэмээн өнгөрснийг хуучилж суух вий...
Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах энэ бага хурал цахимаар хаалттай явагдаж байгаа юм. Бага хурлын 369 гишүүн 38 байршлаас мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн, саналаа солилцоно.
Нэр заасан улс орнуудад хязгаарлалтыг цуцалж, үйл ажиллагаагаа сэргээвэл энэ улс орнууд руу шуудан илгээх ажил хэвийн болох гэнэ.
“Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам”-ын төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Эрх баригч МАН-д ЖДҮ-гийнхэн, 60 тэрбумынхан гэдэг хоёр хуваагдсан бүлэг бий. ЖДҮ-гийн хэрэг шүүх дээр оччихсон. Сайд асан Б.Батзориг тэргүүтэй, ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнхан хэргийн буруутан болоод байна. Тэднийг шүүн хэлэлцэх хугацаа нь хойшлоод байна.
Тэгвэл малчин айлын хүүхдүүд хаврын мал төллөлтийн үеэр гэртээ, эцэг эхдээ туслах гэж тэр бүр хичээлдээ анхаарахгүй байгааг дурьдаж байна. Хүүхдүүдийг буруутгах аргагүй . Хаврын хүнд цагт эцэг эхдээ туслахыг хэн хүнгүй хүсэлгүй яахав. Гэсэн ч тогтсон цагт хичээлээ үзээд явбал хоцрогдол үүсэхгүй тустай байхсан.
Дарамсала дахь Далай ламын өргөөг шинэ төрлийн титэм вирусийн цар тахлын улмаас мөргөлчид оруулахгүй хөл хорио тогтоожээ.
Дэлхийн цаг уурын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүр энэ өдрийг тодохой сэдвийн дор зохион байгуулдаг бөгөөд энэ жил "Ус ба уур амьсгалын өөрчлөлт" уриалгын дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.
Хятадын эмч нар өөрсдийн туршлага болон Ухань хотод эдгэрсэн, нас барсан хүмүүс дээр хийсэн ажиглалт дээр тулгуурлан өвчин ямар шинж тэмдэгтэй даамжирдаг талаар мэдээлэл хийжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
“Бавари Мюнхен” клубийн хөлбөмбөгч Роберт Левандовски эхнэр Аннагийн хамтаар коронавирусийн эсрэг үйлсэд 1 сая еврогийн хандив өргөлөө.
Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн өчигдөр Осака хотноо ёкозүна Хакүхо М.Даваажаргалын ялалтаар өндөрлөв. Тэрбээр ёкозүна Какүрюү М.Анандыг ёрикири мэхээр давж 13 даваа, 2 унаатайгаар сүмогийн 44 дэх түрүүгээ хүртсэн бол Какүрюү, маэгашира Таканошёо нар 12-3 амжилтаар удааллаа.
Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80 хувь нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар 0.64 шоо.км байгаа бол Хяргас нуур, Завхан, Дэлгэрмөрөн, Чулуут голуудын савын 30 хувь цастай, цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна.
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон эмчтэй Ангела Меркель харьцжээ.