Төрийн албаны ерөнхий шалгалтын зохион байгуулалт, үр дүнг хэлэлцэж байна
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан Төрийн албаны ерөнхий шалгалтыг өнгөрсөн сард улс даяар зохион байгуулсан. Уг шалгалтын бэлтгэл, зохион байгуулалт, үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Хангарди ордонд явагдаж буй хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, зарим яам, агентлагийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар болон программ хангамжийн “Лидер Вишн Групп” ХХК, НҮБ-ын “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн менежерүүд оролцож байна.



















