Ковидоор бүрдүүлсэн 11 тэрбум төгрөгийн эмийг устгах гэж байна
Тэрбээр "Ковидын үеийн нөөц бүрдүүлэлтийн 70 гаруй нэр төрлийн эмнэлгийн эм хэрэгсэл оношлуур, түүхий эдийг бүрдүүлсэн. Үүнээс бол гурван эм байгаа. Энэ бол арбидол, ремдесивир байна. Энэ гурван эмэнд Ерөнхий гэрээгээр аж ахуйн нэгжүүд оролцоод тендерээр ялсан байгууллагууд нь гэрээгээ байгуулаад татан авалтаа хийж авсан. Төр шууд худалдан авалт хийх, эсвэл стандартаас уг эмийг хасах ийм зүйл болсон. Үүнтэй холбоотойгоор 10 аж ахуйн нэгж дээр гэхэд 11 тэрбум төгрөгийн эм одоо устгагдах гэж байна.










