Монгол Улс авлигын индексээр 10 байр урагшлав
Транспэрэнси интернэшнл байгууллагаас Авлигын төсөөллийн индексийн 2018 оны үр дүнг нэгдүгээр сарын 29-ний өдөр зарлав. Судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд Монгол Улсын хувьд 37 оноо авч 93 дугаар байрт орсон. Энэ нь өмнөх онтой харьцуулахад индексийн оноо нэгээр өсч, 10 байраар ахисан дүнтэй байна.



















