ДАШТ-д түүхэн амжилт гаргасан Их мастер Т.Мөнхзулын тухай 10 баримт
Узбекистан улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ баг, Каисса клубын шатарчин Их мастер Төрмөнхийн Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдтэй хамт манлайлан оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан билээ. Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд АЛТАН үсгээр бичигдэж, үл мартагдах маш том амжилт боллоо хэмээн Монголын шатрын холбоо мэдэгдлээ.



















