Хятадад хөрсний гулгалтын улмаас 21 хүн амиа алджээ
Өнгөрсөн долоо хоногт орсон хүчтэй аадар борооны улмаас Сиань хотын захад Вейжыпин тосгонд хөрсний гулгалт үүсжээ. Наймдугаар сарын 11-ний өдөр болсон энэ байгалийн гамшгийн улмаас ихээхэн хохирол учирсан талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.



















