СУРАГЧИД: Өнөөдрийн зөв дадал ирээдүйн нийгмийн тусгал болно
Монгол Улсын Консерваторийн харъяа ЕБС-ийн Цолмон багштай 6Б ангийн сурагч “Дугуйтай гэр бүл”-ийн дунд охин П.Оюун-Эрдэнэ хог хаягдлаа ангилах хэвшлийг ангидаа эхлүүлж улмаар эгч Ундарга-ынхаа 8А ангитай хамтран сургуульдаа хог хаягдлаа бууруулах, ангилах #Дахиулья аяныг өрнүүлээд байна. Тэд анги удирдсан багш, сургалтын менэжэр, нийгмийн ажилтан нартаа санал тавьж сургуулийнх нь удирдлагууд дэмжсэнээр тус сургуулийн бүх сурагчид хогоо ангилж эхлээд байгаа юм.


















