МҮБХ: 650 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний цомын төлөөх барилдаан зохион байгуулна

МҮБХ: 650 сая төгрөгийн шагналын сантай Үндэсний цомын төлөөх барилдаан зохион байгуулна

Монгол үндэсний бөхийн дэлхийн жишигт хүрсэн спортын мэргэжлийн лигтэй болох, үндэсний бөхийн шинэ залуу оддыг төрүүлэн тодруулах, цоо шинэ хэлбэр хийцтэйгээр үзэгчдэд хүргэх,  үндэсний спортын топ контентийг бий болгох юм. Бөхийн ёс зүй, үүрэг хариуцлагыг шинэ шатанд гаргаж, амжилтыг бодитоор үнэлж, тогтмол өндөр орлоготой болгож энэхүү спортыг цэвэр, шударга, өрсөлдөөнтэй, сонирхолтой байдлаар хүргэхэд барилдааны зорилго оршино.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын

Монгол Улсын "Аялал жуулчлалын элч"-ээр Хакухо М.Даваажаргалыг өргөмжилжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсад айлчилж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалыг  өргөмжилжээ.

Дэлгэрэнгүй
Тавантолгой түлш ХХК

Тавантолгой түлш ХХК "Нэг ажилтан-Нэг мод" аяныг хэрэгжүүлж байна

Мод тарих аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний шатанд үйлдвэрийн орчинд мод тариалах бол хоёрдахь шатыг "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд хоёр сая ширхэг мод тарих юм.

Дэлгэрэнгүй
Украины АЦС-уудыг хамгаалахад зориулж Япон хоёр сая евро гаргана

Украины АЦС-уудыг хамгаалахад зориулж Япон хоёр сая евро гаргана

Япон улс ОХУ-ын халдлагад өртсөн Украины атомын цахилгаан станцуудыг аюулгүй болгохын тулд МАГАТЭ-д хоёр сая еврогийн санхүүжилт олгохоор болжээ.

Дэлгэрэнгүй
Түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд санал авч байна

Түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд санал авч байна

Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд авч хэрэгжүүлэх ажил, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг хэд хэдэн шийдлүүд дээр санал авч байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлж, автомашин худалдах, худалдан авах эрэлт, нийлүүлэлтийг зохицуулснаар автомашины хэрэглээг зохистой түвшинд хүргэж, замын ачааллыг багасгаж, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзжээ.

Дэлгэрэнгүй
Х.Нямбаатар: Хэрүүлгүй наадам хийхийн тулд хурдан морины сэрвээг лазераар хэмжиж уралдуулъя

Х.Нямбаатар: Хэрүүлгүй наадам хийхийн тулд хурдан морины сэрвээг лазераар хэмжиж уралдуулъя

Хэрүүлгүй наадам хийхийн тулд уралдуулах морьдын сэрвээний өндрийг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжье. Сэрвээний өндрийг хатуу метрээр хэмжвэл хэрүүл зогсохгүй. Тиймээс холоос лазераар буудаж, тэрийг нь лайваар харж байгаад төхөөрөмжөөр хэмжиж, морио уралдуулъя.

Дэлгэрэнгүй
Байден, Ши Жиньпин нар ойрын үед хэлэлцээ хийж магадгүй

Байден, Ши Жиньпин нар ойрын үед хэлэлцээ хийж магадгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар ойрын үед утсаар хэлэлцээ хийж магадгүй гэнэ. Энэ талаар Америкийн төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын туслах Жейк Салливан мэдэгдсэнийг CNN дамжуулжээ.

Дэлгэрэнгүй
ЕТГ-ын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

ЕТГ-ын дарга Я.Содбаатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Элчин сайд О Сын Хо БНАСАУ, Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нар болон БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй
Энэ сарын 27-нд СТА Ж.Мэндбаярын хөөмийн пянзны нээлт болно

Энэ сарын 27-нд СТА Ж.Мэндбаярын хөөмийн пянзны нээлт болно

"Юуны өмнө мэргэжлийн багшдаа талархал илэрхийлье. Багшдаа удахгүй урилгаа гардуулж өгнө. Миний хөөмийн пянзыг гаргахад тусласан бүх хүнд маш их баярлалаа. Монгол өв соёл, хөөмийнд хайртай хүн бүрийг тавдугаар сарын 27-ны өдөр пянзны нээлтэд маань ирэхийг урьж байна"

Дэлгэрэнгүй
Украины үр тариаг зөөхийн тулд Беларусьт тавьсан хоригийг цуцалж магадгүй

Украины үр тариаг зөөхийн тулд Беларусьт тавьсан хоригийг цуцалж магадгүй

WSJ сонины мэдээлснээр, АНУ-ын албаны этгээдүүд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш нар Украины үр тариаг Беларусиар дамжуулан Литвийн Клайпеда боомт руу төмөр замаар зөөх хувилбарыг судалж байгаа аж.

Дэлгэрэнгүй
М.Тулгат: Х.Баттулга, С.Эрдэнэ нар зайгаа тавьж өгөх хэрэгтэй

М.Тулгат: Х.Баттулга, С.Эрдэнэ нар зайгаа тавьж өгөх хэрэгтэй

Бид 32 жилийн өмнө Монгол Улс хэнээс ч хамааралгүйгээр үндсэн хуулиа тунхаглаж, улс эх орны удирдлагыг ард түмний гарт авч ирсэн. Үндсэн хуулинд заасан тулгын гурван чулууны нэг нь хараат бус шүүх. Шүүхээс ямар шийдвэр гарахыг нь мэдэхгүй байж, шүүхийн гадна шүүхэд нөлөөлөх гэж жагсаж болохгүй. Хараат бус шүүхийн төлөө, хууль дүрмээ дээдэлдэг улс оронд амьдрахын төлөө бүгд байгаад маш их баяртай байна. АН шинэ дүрмийнхээ дагуу зохион байгуулалт бүтцийн асуудлаа хийгээд явж байгаа. Х.Баттулга, С.Эрдэнэ нар болих хэрэгтэй. Одоо зайгаа тавьж, Ардчилсан намын үйл ажиллагаанд саад битгий болооч гэж хэлмээр байна. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой.  АН үнэт зүйл, үзэл баримтлалтай.

Дэлгэрэнгүй
Зеленский: Дайны төгсгөлийн шат хамгийн их цус урсгана

Зеленский: Дайны төгсгөлийн шат хамгийн их цус урсгана

Дайны төгсгөлийн шат хамгийн хүнд, хамгийн их цус урсгасан хэсэг хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. 

Дэлгэрэнгүй
Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2022.05.20) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дэлгэрэнгүй
КОВИД-19: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ

КОВИД-19: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 77 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 42 нь Улаанбаатарт, 35 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 250 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 7 хүн хөнгөн байна. 

Дэлгэрэнгүй
О.Цогтгэрэл: АН-ын бүлэг сүүлийн зургаан сар гацааны байдалтай байна

О.Цогтгэрэл: АН-ын бүлэг сүүлийн зургаан сар гацааны байдалтай байна

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Дэлгэрэнгүй
АН-ын гишүүдийн төлөөлөл: УДШ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардаж байна

АН-ын гишүүдийн төлөөлөл: УДШ-ийг шударга шийдвэр гаргахыг шаардаж байна

Бид 30 жил тэмцсэн. Ахиад ч тэмцэнэ. Бид үхэн үхтлээ тэмцэх юм шиг байна. Монголчууд Ардчиллын замаар явах ёстой. Өөрсдийнхөө төлөө өөрсдөө зүтгэх ёстой. Монгол хөгжмөөр байна. Би иргэн хүн. Намын гишүүн хүн. Хууль ёсны дагуу бүртгэж өгөхийг хүсч, шаардаж байна. Бидэнтэй хамт тэмцэж явсан Э.Бат-Үүл Ардын намтай нийлсэн байна. Тодорхой байна. М.Тулгатыг хэн намын даргаар сонгосон бэ? Хэн ч сонгоогүй. Шударга ёсыг шүүхээс шаардаж байна.

Дэлгэрэнгүй
G7-ийн орнууд Украины эдийн засгийг сэргээхэд 15 тэрбум доллар зарцуулна

G7-ийн орнууд Украины эдийн засгийг сэргээхэд 15 тэрбум доллар зарцуулна

Оросын дайнаас үүдэлтэйгээр учирсан хохирлыг нөхөн төлөхийн тулд ирэх гурван сард Украинд шаардлагатай 15 тэрбум гаруй долларыг G7-ийн орнууд өгөхөөр амалжээ.

Дэлгэрэнгүй
Я.Содбаатар: Хүнсний давсны 97 хувийг гадаадаас авч байна

Я.Содбаатар: Хүнсний давсны 97 хувийг гадаадаас авч байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлж, Хүнсний хувьсгал хийх санаачилгыг дэвшүүлсэн. Энэ дагуу өнөөдөр тогтоолын төсөл өргөн барьжээ.

Дэлгэрэнгүй
Шанхайд нийтийн тээврийн үйл ажиллагааг сэргээж байна

Шанхайд нийтийн тээврийн үйл ажиллагааг сэргээж байна

Эхний ээлжинд нэн чухал ажил үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйл ажиллагааг сэргээж байсан бол энэ удаад нийтийн тээвэр дахин үйлчилгээнд гарахаар болсон талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Бөхлөө” гэдэг газар 05.20-ны өдрийн 01:57 цагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 02:04 цагт ШУА-ын ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Дэлгэрэнгүй