Хятадын өндөр албан тушаалтнуудыг гадаадад хөрөнгө эзэмшихийг хориглоно
Хятадын өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад хөрөнгө эзэмшихийг хориглохоор болсон талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Хятадын өндөр албан тушаалтнуудыг хилийн чанадад хөрөнгө эзэмшихийг хориглохоор болсон талаар The Wall Street Journal сонин мэдээлжээ.
ОХУ-ын иргэд виз мэдүүлэхгүйгээр манай улсад дээд тал нь 30 хоног хүртэлх хугацаанд зорчих боломжтой. Харин 30 хоногоос илүү хугацаагаар манай улсад оршин суух, цагаачлах хүсэлтэй бол өөрийн биеийн давхцахгүй өгөгдлийг/хурууны хээ, зураг/ бүртгүүлж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдан, ГИХГ-т хүсэлт гарган шийдвэрлүүлдэг байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уншигчдын саналаар Таим сэтгүүлийн оны хамгийн нөлөө бүхий хүнээр тодорчээ.
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзултай ярилцлаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 36 цэг, түр нэг цэгт 37 багийн 127 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Ойрын хоногуудад нийт нутгаар халж, хуурайшилт ихсэж, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нийтлэлд өгүүлснээр, орон нутгийн батлан хамгаалах албанд алба хааж байсан ч ОХУ-ын арми нутгийг нь эзлэсний дараа зэвсэггүй байх үедээ Оросын цэргүүдийн гарт амиа алдсан найман хүний үхэлтэй холбоотой баримтыг сэтгүүлчид олж тогтоосон гэнэ.
Шри-Ланкийн гадаад өр 51 тэрбум долларт хүрсэн, валютын нөөц нь дуусаж байгаа зэргээс харахад энэ улсыг дампуурсан гэж хэлж болно хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Ердөө гурван жилийн өмнө энэ улсын гадаад өр найман тэрбум орчим доллар байжээ.
Мөн үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүд маш их өртөж байна. Тухайлбал, зоос залгих, халуун тогоонд түлэгдэх, угаалгын шингэн уусан, угаалгын машинд гацсан зэргээр хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна. Эцэг эхчүүд хүүхдээ анхаарч ярилцахгүй байснаас үүдэн хүчирхийлэлд өртөж байна. Үүнийг бид одоо таслан зогсоох ёстой. Хүүхэд хамгааллын тухай хуулинд хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд амьдрах, эсэн мэнд хөгжих эрхтэй гэж тунхагласан. Гэтэл амьдрал дээр хууль хэрэгжиж байна уу, хүүхэд хамгааллын талаарх бодлого үр дүнтэй байна уу, бид хүүхдээ хамгаалж, хөгжүүлж чадаж байна уу, төсөв хүүхдэдээ хүрэлцэж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй.
Хулгайлсан эд зүйлсийн хамт нэгэн зурвас байсан бөгөөд хулгай хийснээс хойш хар дарж зүүдлэх болсны улмаас хулгайлсан эд зүйлээ эргүүлж өгөхөөс аргагүй болсон гээд үйлдсэн хэргийнхээ төлөө өршөөл хүссэн байсан гэнэ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд 2022 онд төсвийн хөрөнгөөр нийслэлийн 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891,2 метр урт гүүр, 80.850 метр квадрат явган зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд шинээр авто зам, гүүр барих ажил дөрөвдүгээр сарын 25-наас эхэлжээ. Тодруулбал, Гачууртын зам буюу Улиастайн тойргоос Шар хадны автобусны эцсийн зогсоол хүртэл зорчих хэсэг, явган зам болон Улиастай голын дээгүүрх 97.3 метр гүүр бүхий нийт 4.27 км урт замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК барьж байгуулах юм.
БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргалаа. Тус мэдээлэлд богино хугацааны(С-3), олон удаагийн(Multiple) ангиллын визний хязгаарлалтыг цуцалж, виз олголт хэвийн журамд шилжиж буйг дурджээ.
Оросын "Ростех" төрийн өмчит корпораци болон Хүний үүдэл эсийн хүрээлэнгийн хамтран гаргасан, томуу болон коронавирусийн халдвараас сэргийлэх вакциныг энэ оны хоёрдугаар хагаст туршиж эхлэх гэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ. БНСУ,
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргаж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилттэй танилцлаа. УИХ-ын гишүүд улсын өр ноцтой түвшинд хүрч, онцгой анхаарах шаардлагатай болсныг хэлж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр цаг алдахгүй төсөв, мөнгө, өр зээлийн бодлогыг уялдуулах шаардлагатай хэллээ.
Сармагчны салхин цэцэг өвчин нь ихэвчлэн Африк тивд тархдаг бөгөөд Европт дэгдэх болсны шалтгааныг олохоор эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ өвчин салхин цэцэгтэй адилхан гэнэ. Сармагчны салхин цэцэг өвчнийг нэг мөр дарсан гэж 1980 онд албан ёсоор зарлаж байжээ.