Л.Оюун-Эрдэнэ: Би огцрохоос хэзээ ч айхгүй, харин улс төрийн үхдэл болохоос айна
Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компани байгаа. Тэнд тус бүрт нь ТУЗ байгаа. Тэнд төрөөс гадна, хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахалсан ажлын хэсэг гарсан. Тавантолгойн нүүрсийг сүүлийн 17-20 жилийн хугацаанд уурхайн аман дээрээс 60 ам.доллараар гаргаж, хилийн цаана 120-180 ам.доллараар зарж, дундаас нь 60-70 ам.доллар завшсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан.


















