Монголын чөлөөтийнхөн Стамбулын дэвжээнээс зургаан медаль хүртлээ
Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод боллоо.
Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод боллоо.
Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
ОХУ Украин руу довтолж эхэлсэнтэй холбоотойгоор Барууны орнууд Оросын эсрэг шинээр эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч хэрэгжүүлсэн юм. Улмаар ням гарагт шилжих шөнө Оросыг SWIFT-ээс хэсэгчлэн салгахаар болсон талаар Барууны орнууд албан ёсоор зарлав.
Ням гарагт дэлхий дахины анхаарлыг татсан хамгийн том сэдэв нь сөргөлдөгч талууд болох Украин, ОХУ-ын хэлэлцээ байлаа. Оросын төлөөлөгчид Беларусийн Гомель хотод Украины талтай хэлэлцээ хийхээр ирсэн ч Украины тал Беларусьт хэлэлцээ хийхээс татгалзсан гэх мэдээлэл гарч байв.
Энэ мэдээллийг Украины Онцгой байдлын яам баталжээ
Өнөөдрийн байдлаар нийт 8 иргэн Польшийн хилээр нэвтрээд байна. Киев хотоос 13 Монгол иргэн Украины хил рүү явж байгаа. Тус иргэдийг авахаар Унгар, Чех дэх манай ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр очоод байна. Иргэдээ авчрах ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор ГХЯ-наас Орос, Польш хэлтэй консулын ажлын туршлагатай хүмүүсээ өнөөдөр Варшав руу явуулсан.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 390 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 187 Улаанбаатарт, 203 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2835 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 737 хүний биеийн байдал хөнгөн бол 42 хүн нэн хүнд байна.
Пүрэв болон баасан гарагт Польш улс Украины нийт 35 мянган иргэнийг хүлээн авсан бөгөөд хилийн боомтууд дээр урт дараалал үүссэн гэнэ. Польш улс нэг сая хүртэлх дүрвэгч хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгджээ.
Түүнчлэн Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасан шалтгаанаа Путин БНХАУ-ын даргад мэдээлсэн хэмээн Кремлийн хэвлэлийн алба дамжуулсан байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 30, II тунд 34, III тунд 296, IV тунд 570, нийт 930 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53.2 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.1 хувь байна.
27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү дээрх хоёр улсыг хүлээн зөвшөөрсний дээр эдгээр улсын нутаг дэвсгэр дээр "энх тайвныг дэмжих" үүднээс Оросын Зэвсэгт хүчний цэргүүдийг оруулах тушаалыг Батлан хамгаалах яамдаа өгч байв.
Эдгээр хоригууд нь Оросын хөрөнгийн зах зээлийг сүйрэлд хүргээд зогсохгүй Европ, АНУ-д ч сөрөг нөлөө үзүүлж, дэлхийн хөрөнгийн зах зээлийн тогтвортой байдалд заналхийлнэ гэж шинжээчид үзэж байгаа талаар "Нью-Йорк Таймс" мэдээлжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Путинд хэлэлцээ хийхийг санал болгожээ
Киевийн Оболонь дүүрэгт Оросын бүлэг цэрэг орж ирсэн талаар Украины Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
Ээлжит хуралдааныг тус хорооны орлогч дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа даргалж, хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа болон хорооны гишүүд 80 хувийн ирцтэй оролцлоо.
Оростой байлдах хүсэл Европт ч , АНУ-д ч байхгүй гэж Францын Батлан хамгаалахын сайд Флоранс Парли мэдэгджээ.
МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг.
Украины Харьков хотод 18 оюутан, 4 байнга оршин суудаг Монгол иргэн бий. Киев хотод 12 оюутан, 3 байнга оршин суудаг иргэн байна. Харьков хотод байгаа оюутнууд хэсэг хугацаанд хорогдох байранд байсан. Өнөөдрийн байдлаар зарим оюутнууд нь хорогдох байрнаасаа гарч, өөр байранд очсон мэдээлэл өгч байна. Тус хотод нөхцөл байдал хэвийн болж байна гэсэн мэдээлэл өгч байгаа. Киев хотод байгаа Монгол оюутнууд бүгд оюутны байрандаа байна. Бусад хотуудад байгаа иргэд өөр өөрсдийн гэрт байгаа гэсэн мэдээлэл бий.
Украины Ерөнхийлөгч мэдэгдэлдээ, украинчууд баатарлаг үйлдэл гаргаж байгааг онцлоод, Оросын түрэмгийллээс үргэлжлүүлэн хамгаалахыг уриалсан байна. Түүний өгүүлснээр Украины агаараас эсэргүүцэн хамгаалах хүчин чадлынхаа хэрээр агаарын орон зайг хамгаалж байгаа гэнэ.