Ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонсоно
УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ.
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа.
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2021 оны 9-р сарын 30-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүллээ.
Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.2 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 65.5 хувь байна. Өссөн дүнгээр 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянган хүүхэд 16-17 насны 75 мянган хүүхэд нэгдүгээр тунд хамрагдаад байна. Вакцины нэмэлт тунд 306710 хүн хамрагджээ. Энэ нь нийт хүн амын 9 хувь юм. Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь коронавирусийн халдвараар өвчлөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл 0.1 хувь нь л халдвараар өвчилсөн байна.
Цар тахлын халдвараар амь насаа алдсан ард иргэдийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Цаашдаа цар тахлын халдварыг үед хөл хорио тогтоохгүй, хувь хүн, байгууллага халдвар хамгааллаа барьж, дасан зохицож ажиллана
Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагаас нээлтээ хийнэ.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.
Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь билээ.
Өнөөдөр дэлхийн Ахмадын баярын өдөр. НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан. Үүний дагуу манай улс 1992 оны энэ өдрөөс "Ахмадын баяр"-ыг тэмдэглэсээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 182 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өнөөдөр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, 01-02-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр, 10 сарын 02-ний өдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн зүүн, Төв аймаг, Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 25.
Өнөөдөр намрын чуулганы нээлттэй зэрэгцээд сөрөг хүчин АН Сүхбаатарын талбайд "Одоо боллоо..." цуглаан зохион байгуулахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 28, 18 дугаар тойрогт нөхөн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа. Ийнхүү намрын их улстөр ширүүхэн эхлэх төлөвтэй байна
Түүнчлэн тээврийн ухаалаг систем буюу замын гэрлэн дохионы удирдлага, ашиглалтын компьютержсон систем ба түүний тоног төхөөрөмжийг багтаасан замын хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн системийг шинэчлэх, авто зогсоолын удирдлагын ухаалаг системүүдийг бий болгохоор тусгасан байдаг. Энэхүү төслийн ТЭЗҮ, судалгааг ирэх 2022 онд хийж, бүтээн байгуулалт 2023 оноос эхлэх юм. Төслийг хэрэгжүүлэхийг НИТХ дэмжихээ илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулан байгуулсан. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр (2021.09.30) "Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавлан өнөөдөр (2021.09.30) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Төсвийн тухай хуулийн 8.4.5-д заасныг үндэслэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслийг боловсруулан Сангийн сайд Б.Жавлан Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хүүхэд залуусын эрүүл мэнд, хүсэл мөрөөдлийг дэмжин, ирээдүйн сайн сайхны төлөө байгуулж буй эдгээр талбайн удаахыг Дархан-Уул аймгийн 10-р багт, “Оюуны ирээдүй” цогцолборын дэргэд нээн, аймгийн удирдлагад өчигдөр хүлээлгэн өглөө. Мөн Багахангай, Багануур дүүрэг, Орхон, Сэлэнгэ, Булган, Говьсүмбэр, Дорноговь зэрэг нийт 9 газарт бүтээн байгуулалтын ажил өндөрлөж, талбайг аймгуудын ЗДТГ-т хүлээлгэн өгөөд буй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр ойн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар саналыг нь сонссон.