М.Тулгат: Ардчилсан нам хогийн сав шиг болсон
Ардчилсан нам руу өнгөрсөн жилүүдэд зогсоо зайгүй дайрсан, ардчиллын үнэт зүйл рүү нулимж байсан хүмүүсийг оруулж ирээд орой дээрээ залж, алаг ташин хүлээж аваад байгаа учраас санаа зовж байна. Ардчилсан нам хогийн сав шиг эрээвэр хураавар булингартай, үзэл баримтлал жанжин шугам нь ойлгомжгүй болсон. Тиймээс бид асуудлаа үндсээр нь шийдэх ёстой. Ямар нэгэн даргыг сонгосноор, удирдлагын бүтцийг томилсноор намын үндсэн асуудал шийдэгдэхгүй. Шинэчлэлийг нэг мөр хийх ёстой. Амаргүй нөхцөл байдалд орж байна. Гэхдээ Ардчилсан нам эвээ олно гэсэн итгэл алдраагүй байна. Дахиад сорилттой тулгарч байна.


















