Нэр бүхий Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг онцгойлон анхаарууллаа.
Намрын чуулганы нээлтээр сөрөг хүчин АН-ын гишүүд төр, засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, ширээн дээрээ эрх баригчдад хандсан шаардлага бүхий бичиг тавьсан байлаа.
Хүнсний бараа бүтээгдэхүүн, түлш шатахуун гээд бүхий л үнэ өсөж байгаа үед "Алтан Тариа" компани энэ сараас өргөн хэрэглээний Дээд, Нэгдүгээр гурилын үнээ БУУРУУЛСАН сайхан мэдээ байна.
Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 2021 оны 10 дүгээр сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 2519 хүн халдвар авчээ. Шинээр илэрсэн халдварын 1154 нь Улаанбаатарт, 1365 нь орон нутагт бүртгэгдлээ. Мөн өдөр халдварын улмаас 21-80 насны 18 хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсын 1222 хүн коронавирусийн халдвараар амь насаа алдаад байна.
АН-аас "Одоо боллоо" жагсаалыг Сүхбаатарын талбайд хийж байна. АН төр, засгийн хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаа юм.
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид ангийнхаа байрлалд чацарганын 400 ширхэг мод суулгасан байна.
Монголын Д.Отгондалай, Францын С.Умиа нарын мөнгөн медалийн төлөөх тоглолтын дүнг өөрчлөхын тулд 250 мянга хүртэлх ам.долларын хахууль өгсөн байж болзошгүйг Макларен хэлэв.
Монгол, Хятадын "Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын үндэсний баярын өдрийг тохиолдуулан 2021 оны 10 дугаар сарын 1-3-ны хооронд хоёр улсын хил амарна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ахмадын байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв.
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа.
Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2021 оны 9-р сарын 30-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүллээ.
Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 69.2 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 65.5 хувь байна. Өссөн дүнгээр 6268 жирэмсэн эмэгтэй, 6413 хөхүүл эмэгтэй, 12-15 насны 182 мянган хүүхэд 16-17 насны 75 мянган хүүхэд нэгдүгээр тунд хамрагдаад байна. Вакцины нэмэлт тунд 306710 хүн хамрагджээ. Энэ нь нийт хүн амын 9 хувь юм. Манай улсад вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдийн 99.9 хувь нь коронавирусийн халдвараар өвчлөөгүй байгаа. Өөрөөр хэлбэл 0.1 хувь нь л халдвараар өвчилсөн байна.
Цар тахлын халдвараар амь насаа алдсан ард иргэдийнхээ гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ гүн эмгэнэл илэрхийлье. Цаашдаа цар тахлын халдварыг үед хөл хорио тогтоохгүй, хувь хүн, байгууллага халдвар хамгааллаа барьж, дасан зохицож ажиллана
Өнөөдөр УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан 10.00 цагаас нээлтээ хийнэ.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.
Энэ нь “Япон лугаа адил хөгжье-Японтой хамт суралцахуй хөгжлийн үйл явц” таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх нь билээ.
Өнөөдөр дэлхийн Ахмадын баярын өдөр. НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан. Үүний дагуу манай улс 1992 оны энэ өдрөөс "Ахмадын баяр"-ыг тэмдэглэсээр байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулав.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 24 цэгт 33 багийн 182 эмч, ажилтан ажиллаж, 2978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.