"Чингис хаан" музейн барилгын ажил бүрэн дуусчээ
“Чингис хаан" музейн барилгын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад хүлээж авчээ. Тодруулбал, Музейн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж, гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ. Соёлын яамны захиалгаар, “Балданс” ХХК-ийн зургаар, “Билгүүн Монгол констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.

















